Гамшгийн эрсдэлийн
мэдээллийн сан

Олон улсын баримт бичиг-Сендайн үйл ажиллагааны хүрээ


Олон улсын баримт бичиг-Сендайн үйл ажиллагааны хүрээ


Risk.nema.gov.mn


ЗОРИЛТ

Зорилт 1 /a/

2005-2015 онтой харьцуулахад 2020-2030 онд гамшгийн улмаас амь насаа алдагсдын 100,000 хүн тутамд ноогдох дунджийг бууруулах зорилт тавин 2030 он гэхэд амь насаа алдагсдын тоог бодитой бууруулах  дэлгэрэнгүй[...]

Зорилт 2 /b/

2005-2015 онтой харьцуулахад 2020-2030 онд гамшигт нэрвэгдэгсдийн 100,000 хүн тутамд ноогдох дунджийг бууруулах зорилт тавин 2030 он гэхэд нэрвэгдэгсдийн тоог бодитой бууруулах дэлгэрэнгүй[...]

Зорилт 3 /c/

2030 он гэхэд гамшгийн улмаас учрах эдийн засгийн шууд хохирлын хэмжээг дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй холбоотойгоор бууруулах  дэлгэрэнгүй[...]

Зорилт 4 /d/

Гамшгийг тэсвэрлэх чадавхийг сайжруулах зэргээр 2030 он гэхэд гамшгийн улмаас нэн чухал дэд бүтэц, суурь үйлчилгээ түүний дотор боловсрол, эрүүл мэндийн байгууламжид учрах хохирлыг бодитой бууруулах.

Зорилт 5 /e/

2020 он гэхэд үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог бодитой нэмэгдүүлэх  дэлгэрэнгүй[...]

Зорилт 6 /f/

2030 он гэхэд хөгжиж буй орнуудын энэхүү үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай, тогтвортой дэмжлэгийг үзүүлэх олон улсын хамтын ажиллагааг бодитой сайжруулах.

Зорилт 7 /g/

2030 он гэхэд аюулын төрөл бүрийг эрт зарлан мэдээлэх систем, гамшгийн эрсдэлийн мэдээлэл, үнэлгээг ард иргэд хүртэх, ашиглах боломжийг бодитой нэмэгдүүлэх.